Sunday, October 18, 2009

Алгоритм

Алгоритм нь нэгэн төрлийн бодлогуудыг бодох ерөнхий арга олж тогтоох оролдлоготой уялдан математикт анх үүссэн. Алгоритм гэдэг нэр томьёог арифметикийн 4-н үйлдлийг гүйцэтгэх дүрэм боловсруулсан Узбекийн математикч Мухаммед Иби Мусса Аль-Хорезмийн нэрнээс гаралтай гэж үздэг.
Энд яагаад алгоритмын талаар юм бичих гээд байна вэ гэхээр, аливаа програмд өөрийн гэсэн логик байдаг. Энэ логикийг олж гаргаж байгаа зүйлийг алгоритм гэдэг гэж би хувьдаа ойлгодог.
Ер нь алгоритм сайн бичиж чадаж байгаа хүн програм бичиж чаддаг. Ихэнх хүмүүс хэлэнд хамаг анхаарлаа хандуулдаг. Зүйрлэбэл энэ бол яг машин унахтай адил. Нэгэнт л машин бариад сурчихсан бол ямар машин барих нь 2 дахь асуудал. Өөртөө таарч тохирох тэр л машиныг олж унах хэрэгтэй.
Алгоритм бичихдээ англи хэл дээр бичвэл зүгээр байдаг. Зүгээр байдаг ч юу байхав, энэ бол дүрэм.
Тэгэхээр хамгийн эхний энгийн алгорrитм бичье. Өгөгдсөн 2 тоог уншаад хооронд нь нэмээд, хэвлэх.

1. Start
2. S<-0
3. Read 2 numbers A and B
4. S<-A+B
5. Print S
6. End

Аливаа алгоритм болон програм эхлэлтэй бас төгсгөлтэй байх ёстой. Учир нь компьютер сэтгэдэггүй тооцоолдог гэдгийг санах хэрэгтэй.
Програм бичихэд нэг чухал ойлголт байдаг нь утга оноох. Энд <- ийм тэмдгээр бичлээ. Өөрөөр хэлбэл S<-0 гэдэг нь S-д 0-ийг оноосон гэсэн үг. Түүнээс биш S=0 гэсэн үг биш. Тэнцүү гэдэг нь тусдаа ойлголт байдаг.
3-р алхам нь өгөгдсөн гэгдэх 2 тоог компьютерт оруулж уншуулж ойлгуулах гэсэн үг. 4-р алхам дээр байгаа S<-A+B гэдэг бол А,В гэсэн 2 тооны нийлбэрийг S-д оноож өгч байгаа гэсэн үг. Үүний дараа 5-р алхамд S-ийг хэвлэж байна. Өгөгдсөн 2 тооны нийлбэрийг S-д оноогоод өгцөн болохоор S-ийг хэвлэнэ гэдэг 2 тооны нийлбэрийг хэвлэнэ гэсэн үг.
Алгоритмын тухай дараа олон жишээтэйгээр бичлэг хийх болно.