Ойрдоо хийсэн бүтээсэн юмгүй, дэмийрч, кино үзсэн шигээ л. Өчигдөр харин дэмий тэнэж байгаад Фэйсбүүк кодоо шинээр бичих хэрэгтэй гэсэн утга бүхий гарчигтай нийтлэл олж уншлаа. Тэгээд холбоотой хуудаснууд гээд янз бүрийн юм үзлээ.
Фэйсбүүкийн өгөгдлийн сан, веб сервэр гээд асар том юм байдаг гэж боддог байсан ч миний төсөөлж байснаас хамаагүй том юм. 24/7 ажиллагаатай байлгахын тулд нийтдээ 9000 cache сервэр, 10000 веб сервэр ажиллаж байдаг юм байна. Гэвч өдрөөс өдөрт хэмжээ нь өсч байгаа Фэйсбүүкийн өгөгдлийн хэмжээнд илүү том сав хэрэгтэй. Харамсалтай нь MySQL-н хэмжээ үүнээс цааш өргөтгөх боломжгүй? ингэж ойлголоо. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар MySQL-ээ болиод өөр технологи ашиглах хэрэгтэй ба үүний тулд шинээр апликэйшнээ шинээр бичих хэрэгтэй.
Үүн дээр жишээ татаж байгаа зүйл бол Твиттер саяхан Ruby дээрх кодуудаа Scala руу шилжүүлсэн. Ингэснээр хурд нь сайжирч, илүү уян хатан, өргөтгөх боломж нь ихэссэн гэж байх юм. Анх API нь Ruby дээр, сервэр талдаа С дээр байсан нь ойрын ирээдүйд Ruby -> Scala, C -> Java болох бололтой.
Ямартай ч үүнээс ойлгосон зүйл бол анх ямар нэг систем бүтээхдээ ирээдүйд яаж ч томорч болохыг тооцох хэрэгтэй, бүр өөрийнхөө тооцож байгаагаас илүүгээр өргөтгөх тухай бодож байх хэрэгтэй юм байна. Учир нь бидний өнөөдөр олсон өчүүхэн санаа юунд ч хүргэж болно. Хамгийн энгийн жишээ бол Твиттерийг анх танилцуулах үед хүмүүс бүтэхгүй санаа гэж байсан авч одоо өдөрт 15 тэрбум хандалттай, дараа нь Гүүгл, Фэйсбүүк тус бүр 5 тэрбумаар удаалж байх жишээтэй.
Friday, July 15, 2011
Subscribe to:
Posts (Atom)