8-тын тооллын системээс 10-тын тооллын систем, 10-таас 8-т руу яаж хөрвүүлэхийг ярилцъя.
Үндсэн зарчим нь яг л 2-тын тооллын систем 10-тын тооллын систем 2-ын бие бие рүүгээ хөрвөхтэй яг ижил. Гол нь 2-ын зэрэг дэвшүүлж байсныг нь 8-ын зэрэг дэвшүүлэх, 8-д хуваах гэсэн үйлдэл хийнэ. Яг ижил болохоор жишээ дурьдахаа больё. Харин яг зөв хувиргаж байна уу гэдгээ шалгах үүднээс доорхийг шилжүүлээд зөв гарч байна уу гэдгээ шалгаарай.
1001(10)=1751(8), 556.46(10)=1054(8), 202.53(8)=130.64(10)
Одоо харин 8-т ба 2-тын тооллын системийг авч үзье. Энэ аргыг мэдэх нь бас тийм ч чухал биш. Учир нь 2т->10т->8т, 8т->10т->2т гэсэн аргыг мэддэг болохоор. Гэхдээ мэдээж шууд хөрвүүлэх боломж байсаар байхад дамжиж хөрвүүлнэ гэдэг утгагүй.
8-тын тооллын системээс 2-тын тооллын систем рүү хөрвүүлэхдээ нөгөө л хуваадаг аргаа хэрэглэнэ. Өөр арга байхгүй уучлаарай:).
Харин 2-тын тооллоос 8-т руу шилжүүлэхэд их амархан ч гэмээр юм шиг.
8-тын тоолол 2-тын тоолол
0 = 000
1 = 001
2 = 010
3 = 011
4 = 100
5 = 101
6 = 110
7 = 111
Ийм тоо байлаа гэж үзье. 1011011101(2) энэ нь 8-тын тооллын системийн 1335-тай тэнцүү. Яаж гаргаж байна вэ гэхээр 2-тын тооллын системийнхээ тооны цифрүүдийг 3,3-аар нь салгана.
1011011101 -> 1-011-011-101 -> 001-011-011-101
Одоо харин дээр бичсэн "хүснэгт"-ээс харах хэрэгтэй 101=5, 011=3, 011=3, 001=1. Ингэхээр 1335 болж байна.
Харин бутархай тооны хувьд, бутархай орон дээр нь яг ижилхэн үйлдэл хийнэ. Гэхдээ 3,3-аар нь салгахдаа баруун биш зүүн талаас нь. Өөрөө хэлбэл бутархай ч тэр бүхэл ч тэр аль альных нь хувьд цэгээс нь эхэлж 2 тийш нь 3,3-аар нь салгана гэсэн үг.
Одоо харин 16-тын тооллын систем рүү оръё.
10-тын тооллын системээс 16-т руу хөрвүүлэхдээ Тоогоо 16-д хувааж, яг л 2-т, 8-т дээр хийдэг шигээ үлдэгдлүүдийг нь араас нь бичнэ. Жишээ нь: 252(10)=CF(16)
Эсрэгээ мөн л адил харгалзах оронд нь 16-ийн зэрэг дэвшүүлээд нэмнэ. Бутархай хэсэг дээр нь мөн л адил 16-аар үржүүлнэ.
Харин одоо 16-т ба 2-т
16 2
0 = 0000
1 = 0001
2 = 0010
3 = 0011
4 = 0100
5 = 0101
6 = 0110
7 = 0111
8 = 1000
9 = 1001
A = 1010
B = 1011
C = 1100
D = 1101
E = 1110
F = 1111
Энэ "хүснэгт" байхад их амархан. Жишээ нь FACE(16)=1111101011001110(2)
16-тын тооллын системийн тооны харгалзах цифр болгонд 2-тын тооллын харгалзах утгуудыг орлуулж тавиад цувуулаад бичихэд л болно.
Ингээд энэ бүгдийг мэдэж байхад аль ч тооллын системээс аль руу нь хөрвүүлэх боломжтой боллоо гэсэн үг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment