Tuesday, January 11, 2011

Мэдээллийн технологийн зах зээл - дугаар 1.04

Бага байхдаа If i had a million dollar гэж бараг мэдэхгүй дуу аялаад л баян хүн болно гэж мөрөөддөг байлаа. Хэзээнээс ч юм энэ бодол минь алга болчихсон юм. Тэгээд саяхан гэнэт бодлоо, энэ бодол минь алга болоод юугаар солигдсон юм бол? Баян хүн болно гэж бодохдоо ямар аргаар болох гэсэн юм бол?

Энэ хоёр асуултын алинд нь ч хариулж чадсангүй ээ. Ер нь тэгээд мөнгө гэж юу юм болоо? Бидний амьдралдаа бараа таваар солилцохдоо хэрэглэдэг хэрэглэгдэхүүн, бидний хөдөлмөрийг үнэлдэг үнэлгээ гэж хэлбэл дөхөж очих болов уу?

Худлаа үнэн мэдээллийн технологийн мэргэжилтэй бас сурдаг болохоор найз нөхөд, танилуудаас эхлээд хүн бүр л интернэтээс хүмүүс яаж мөнгө олоод байна? Ямар арга байна? Мөнгө хийх арга тэнд л байна гэх юм. Надад үүнд нь тийм ээ гэхээс өөр хариулт олддоггүй юм. Учир нь, Bill Gates, Steve Jobs, Sergei Brin, Larry Page, Mark Zuckerberg гэдэг нэрнүүдийг харахад тодорхой биз ээ. Эдгээр нэрнүүд бол өнөөдөр дэлхий дээрх хамгийн үлгэр жишээ тэрбумтнууд ба бүгд мэдээллийн технологиос төрөн гарагсад.

Өнөөгийн технологийн хурдацтай хөгжилд материаллаг зүйлээсээ програм хангамж илүү хүчирхэг бас чухал, үүнийгээ дагаад илүү орлоготой байж чадна гэдгийг Билл Гейтс олж харсныхаа хүчинд найз Пол Аллэнтайгаа хамт энэ салбар дахь дэлхийн хамгийн анхны тэрбумтнууд болж чадсан байх гэж боддог.

Харин одоо бидний өмнө тавигдах, ер нь бол тавигдсаар ч ирсэн нэгэн асуулт бол Билл Гейтс шиг тэрбумтан болох боломж бидэнд бий юу? Бид гэхээр хариуцлагаас бултаад байгаа юм шиг болоод байна, тийм болохоор надад байна уу? Уншиж байгаа та ч гэсэн надад гэдэг үгийг яг өөр дээрээ тусгаж асуугаад үзээрэй. Миний хариулт бол "байх ёстой!"

Аливаа бизнес хөрөнгө оруулалт хийгдэж байж ашиг олдог. Энэ салбарын давуу тал нь бодит материаллаг хөрөнгө оруулалт шаарддаггүйг надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Хамгийн сүүлийн жишээ, дэлхийн хамгийн залуу тэрбумтан Mark Zuckerberg, надаас бас чамаас эхлээд бид бүгдийг "донтуулж" байгаа Facebook гээчийг бий болгогч. Үүний өмнө Google, хоёр жил гаруйн өмнө хүмүүс тэр бүр гүүгл хэрэглээд байдаггүй байсныг сайн санаж байна. Харин жил хагасын өмнөөс хүн бүхэн "гүүглээс асуу" гэдэг болсон. Харин өнөөдөр юу ч ярьсан фэйсбүүк дээр байгаа гэдэг хариулт өгдөг болж. Өнөөдөр сүлжээнд холбогдоогүй писи, писи биш болсон үед энэ хоёр веб рүү хоёулан руу нь биш юм аа гэхэд аль нэг рүү ордоггүй хүн бараг байхаа больжээ.

Энэ хоёрыг байхгүй байхад хүмүүс писигээ асаагаад, интернэтэд ороод болоод байдаг л байсан. Гэвч өнөөдөр надаас эхлээд аль алингүйгээр нь байж чадахгүй юм шиг болчихсон хүмүүс дэндүү олширчээ. Энд юу хэлэх гээл ядаад байгаа юм гэхээр, бидний хэний ч мэдэх, хүний хэрэгцээ шинэ хэрэглээг бий болгож, шинэ хэрэглээ нь шинэ хэрэгцээг бий болгодог циклийг дурьдах гээд байгаа юм.

Учир нь яг одоо 2011 оны 1 сар, өнөөдөр дэлхийн 10 писиний 9-өөс олон нь Виндовс үйлдлийн системийг хэрэглэж байна. Анх Майкрософт компани Интернэт Эксплорэртой Виндовс гаргахад Netscape зах зээлээс шахагдаж байлаа. Энэ мэтчилэнгийн жишээн дээр хүмүүс Билл Гейтс гэж нөхөр бүх писиг эзэлсэн шиг бүх програм хангамжуудыг эзлэх нь, үүнд зай байхгүй, үүний эсрэг тэмцье гэдэг улсууд ч бий. Гэтэл үнэндээ энэ зах зээл өөрөө дэндүү том тэлж байна. Байгаа юман дээр зодолдох биш шинийг эрэлхийлж чадсан нь амжилт олно.

Хоёр дахь Билл Гейтс болох боломжгүй болсон ч гэлээ, дараагийн Mark Zuckerberg болох боломж бий. Үүний тулд дараагийн давалгаа юу байх уу гэдгийг олж харах хэрэгтэй болов уу. Давалгаа гэж юу хэлж байгаагаа тайлбарлах үүднээс доорх жагсаалтархуу юмыг гаргалаа.

1. IBM personal computer

2. Microsoft Windows operating system

3. Netscape internet browser

4. Yahoo free e-mail account

5. Google search engine

6. Facebook social network

7. ?

P.S. Хэрвээ та уншаад, дээрх жагсаалтыг хараад, Apple, Mac OS, Unix, Linux, gmail, yahoo search, hi5, blogger, twitter, myspace etc гэдэг зүйлүүд санаанд чинь орж байвал та миний бичсэн юмны санааг ойлгоогүй байнаа гэж бодоорой :-)

2 comments: