Sunday, June 6, 2010

Blender

Бараг жилийн өмнө эндхийн Linux user group-ийн mailing list-эд орсон юм. Анх бүртгүүлсний дараа нэг уулзалт зарлагдсан боловч жижигхээн шалтгаанаас болж очоогүй юм. Гэтэл түүнээс хойш нэг ч уулзалт зарлагддаггүй өмнөх дээр нь очоогүйдээ харамсаж байтал харин сарын өмнө нэг уулзалт болсон юм.
Уулзалтын сэдэв нь "Blender". IT-ийн төв, бараг хот гэж болохоор газар, нэг компаний байранд болсон юм. Linux user group-ийг компанийх нь сүлжээний админ анх санаачлан бий болгож, дизайнер нь түүнд тусалдаг, яг ажлыг нь 2хон хүн хийдэг цомхон груп болохыг нь мэдэж авлаа. Гэхдээ гишүүд нь бол маш олон. Уулзалтанд 10хан ирсэн нь, уулзалт болсон компаний байр дэндүү холтой холбоотой болов уу гэж бодлоо.
За эргээд компаний талаарх яриа руу оръё. Тус компани нь лайнукс үйлдлийн систем хэрэглэдэг, нийт ажлын 90 гаруй хувь нь лайнукс дээр, тодорхой тооны цөөхөн хэдэн ажил виндовс үйлдлийн систем дээр хийгддэг гэж хэлж байсан. Нэг сонирхолтой нь монгол уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг гэж хэлж байсан. Энэ талаар нэмж асуугаагүйдээ сүүлд нь их харамссанаа хэлэх нь зөв болов уу.
Дизайнер залуу нь өөрөө Blender дээр 10аад жил ажилласан ба энэ програмыг танилцуулсан юм. Миний хувьд 3 хэмжээст програмуудаас 3D's MAX бага зэрэг мэддэг боловч, хойшид Blender гэж уг програмыг судалж 3 хэмжээст ямар нэг юм хийх хэрэг гарвал үүнийг л нээнэ гэж бодож байгаа.
Тийм ч учраас энэ талаарх олж авсан энэхүү жоохон мэдээллийг хуваалцаж байгаа юм. Мэдлэг биш мэдээлэл хуваалцаж байгаадаа хүлцэл өчье.
Яагаад энэ тэгж их таалагдсан бэ? гэвэл:
- Opensource, татаж аваад хэрэглэхэд үнэ төлбөргүй. Хүмүүсийн хийсэн зүйлүүд нь интернэтэд байж байгаа. Нийт 200GB байсан байхаа.Энд дараад сайт руу нь орж үзэж болно.
- Хэмжээ нь маш жижиг. Миний татсан нь 15MB байсан. Энд дараад татаж авч болно.
- Миний мэдэх л бүх үйлдлийн систем дээр ажиллах юм байна лээ.
- Асуухад тодорхой хариулт өгөөгүй боловч, ямартай ч одоогийн байдлаар хамгийн хурдан рендэрлэдэг програм хангамж юм шиг байсан. Дашрамд дурьдахад дэлхий дээр одоогийн байдлаар нийт 200аад 3 хэмжээст програм хангамж байдаг шиг санаж байна.
- Уг програм нь 3 хэмжээст модель, анимейшн хийхээс гадна тоглоом хийж болдог нь маш том давуу тал шиг санагдсан. C,C++, python хэл дэмждэг нь бүр их аятайхан. Дээр нь хийж байгаа тоглоомоо рендэрлэхээсээ өмнө, өөрөөр хэлбэл хийж байхдаа тоглож болж байсан. Гэхдээ үүнд бас тийм ч итгэлтэй биш байна. Өмнө нь compileдчихсан юм уу рендэрлэсэн байж магадгүй.

Заза ямартай ч 3 хэмжээст сонирхдог, юм хийж сурах хүсэлтэй хүмүүст энэ програм хангамжийг санал болгож байна. Crackдчихсан нэг юм суулгах гэж, нөгөөхийнхөө install-ийг олох гэж янз бүр болж байхаар, май энийг хэрэглэ гээд байж байгаа үнэгүй, бас их давуу талтай уг програм хангамжийг хэрэглэх нь илүү дээр болов уу гэж бодож байна.

3 comments:

  1. Шинжлэх ухаан гоё юмооооооооо jik shg :P
    C,C++, python ene yaar hel iin?
    manai hicheeld zaagaagui shd gj tenegtehgui yu :P

    ReplyDelete
  2. би бас блэндэр жаахан сонирхдог гэхдээ нүүб :) дажгүй програм шүү. коммершиал програмуудаас дутаад байх зүйл еөөр байхгүй нь түүний рэндэрлэсэн жишээ зурагнуудаас харахад л хангалттай. За тэгээд Монголын блэндэрчид маш олон болох болтугай.

    ReplyDelete
  3. @Шаравсамбуу- Хийсэн зүйлүүдээсээ блог дээрээ тавьбал баярлана шүү. Ямар tool яаж ашигласан зэрэг :)

    ReplyDelete