Thursday, June 3, 2010

Амьдралд хар цагаанаас өөр өнгө бий

Хэдэн юм хэлье гэж бодлоо. Юуны өмнө цөөхөн хэдэн бичлэгтэй блог руу маань тодорхой тооны хүмүүс хандаж орж ирж байгаад баяртай байгаагаа хэлэх нь зөв болов уу. Цаашдаа ер нь тогтмол бичнэ.
Орчуулгын тухай бичсэн маань их олон хүний уур ундууцлыг хүргэж байх шиг байна. Бодвол тэр орчуулагчид болон, орчуулагчдын хамаатан садан болов уу. Үгүй бол хөөрхий уул нь юу гэж тийм хачин үг хэллэгээр хүн доромжилж сэтгэгдэл бичихэв дээ. Эсвэл энэ компьютер гээч юмны ард суугаад удчихсан мэргэжил ойролцоо нөхөд маань ийм гаж сонин харьцааны "соёл"-той юм болов уу? Мэдэх юм алга.
Нөхдөө амьдралд хар цагаанаас өөр өнгө байдаг гэдгийг санацгаая аа. Хүмүүсийн сэтгэгдлийг уншихаар англиар баая гээд уриалчихсан юм шиг санагдаад бичсэнээ дахин дахин уншлаа. Тийм юм алгаа уул нь. Таны жорлондоо ороод хаанахаар дүлэх надад хамаагүй, зөвхөн англиар ярьцгаая гэж мээкээтээд байгаа ч юм биш.
do{ Унш;
}while(Ойлгохгүй байна)
гэсэн зарчимтайгаар бичсэн юмыг маань уншчих.
Энэ блогийн зорилгыг хүмүүст хэлэхэд:
Би өөрөө тийм лут амьтан юм биш. Компьютер гэж юмыг ойлгох гэж оролдож яваа л залуу. Зарим нэгний чинь хувьд бацаан, заримынх нь хувьд давсаг бололтой.
Лут юм мэддэг та нөхдөд зориулсан эд биш ээ. Харин Мэдээллийн Технологи гэж салбар луу орж яваа, эхлэн суралцаж байгаа, суралцахыг хүссэн бүх хүнд зориулж нээсэн юм. Мөн тодорхой мэдлэг чадвартай хүмүүстэй санал бодлоо солилцож хамтдаа хөгжих санаатай.
Ямартай ч одоогийн байдлаар олон юм бичээгүй ч цаашид тогтмол, анхан шатны зүйлүүдээс эхлээд бодол саналаа хуваалцах болно.
Харин тэр лут мэдлэгтэй, хүн амьтны ах болчихсон, бас ахыгаа балиашиглаж орж ирж үзсэн порноныхоо нервийг гаргадаг хүмүүс бол харин хэрэггүй. Та нарыг уншаач гэж би гуйхгүй, та нараас хойшид ч юу ч гуйхгүй.
Харин өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, эрүүл сэтгэлгээтэй залуустай санал бодлоо солилцоход хэзээд бэлэн.
Эцэст нь, Миний энэ бичиж байгаа хэл бол Монголчууд бидний бие биетэйгээ ойлголцдог, биднийг бусдаас ялгадаг чухал соёл юм шүү,бүгдэд нь амжилт хүсье.

7 comments:

  1. hey naag heleegui bz dee.. :(
    svel oor hunuusiig heleed bgaam boluu :?
    bi zarimdaa ih sonin um bichdeg nuhur bgaamaa...
    teheer naag zarimdaa buruu um bijsen bval zalruulj ugj bgaarai :D
    PS: setgegdel-uuuddee ooroo hariult ugmuuriim ... boloh uu>? :D

    ReplyDelete
  2. Чамайг хэлээгүй ээ.
    Ямар сэтгэгдэлд хариу өгүүлмээр байгаан?
    Өмнөх бичлэгний юу?

    ReplyDelete
  3. Хэхэ наадхыг чинь би мэдлэгээрээ нааддаг гэж авч үзсэн байгаа. Ер нь бол үнэн ч боловуу эх текстээ уншаагүй байж шаал өөр юм туулж өгнө тэгснээ баая гэж англиар төгсгөнө ядаад тэр нь зөв биш, Зарим нь учиргүй доромжлоно дараа уучлалт хүснэ. Айдаа сэтгэгдэлээ гэж...

    ReplyDelete
  4. Би бас өөр юм ярилаа шүү :P...
    Мооцоо агаа юу шдээ , намайг битгий ад үзээрээээээээээээй :D таны шдээ хаягны шдээ 1+1=10 гэж байна шдээ , plus Нь зөв ккккккк eguil гээд бичцэн байна ш дэээ энэ чинь equal биш юмуу :P
    ps: зүгээр л шар малтах бишшүүү , би чинь бас энэ блогын найз нтр нь юм байгааздээ P

    ReplyDelete
  5. Хэхэ тэрийг чинь харин том алдаж бичсэн байна лээ.
    Энэ талаар нэг сэдэв шиг юм биччихсэн байгаа шд.

    ReplyDelete
  6. OOOO haraaguim bna shd...
    yanzaljihaachdeee boldog l um bnlee shd:D
    equil gzeen gj baisnaas l deer shd

    ReplyDelete
  7. Яахавдээ, англи хэлэндээ жоохон муу хүн л байгаа биз :D

    ReplyDelete